Posts
Showing posts from April, 2017
Төөнөх засал
- Get link
- X
- Other Apps
Хэрэглэх бодис Төөнүүр засал хийхэд уул өвсийг боловсруулж хэрэглэдэг. Уул өвс байхгүй тохиолдолд сүйх өвсийг орлуулж хэрэглэж болно. Уул өвсийг намрын гурван сард түүж хэрэглэвэл сайн байдаг. Навчийг нь тасдалгүй сайтар хатааж цэвэрлэж хөх цай болон хужиртай хольж өргөсийг нь авч хольж хэрэглэнэ. Төөнөх өвчнүүд Төөнөх засал хийхэд тохирох өвчнүүд нь хоол боловсруулалт муудсан, усан болон цайвар хаван, шар усан өвчин, халуун солио, мартамхай өвчин, шинэ хуучин яр буюу хавдар, эмэгтэйчүүдийн өвчин, судлын өвчин, халууны сүүлийн үед төөнүүр заслыг хийдэг. Ерөнхийд нь хэлэхэд бадгана хийнээс болсон хүйтэн өвчин, ялангуяа судлын өвчин болон шар усны өвчинд төөнөх засал сайн тохирдог. Цээрлэх өвчнүүд Төөнөх засал хийхэд голдуу шарын халуун, цусны өвчин болон эрхтнүүдийн үүд болсон нүд, чих, хамар, эрэгтэй эмэгтэй хүний бэлэгийн өвчний үед төөнүүр заслыг хориглодог. Бэлгийн зүүн талын судлыг үрийн судал гэдэг бөгөөд төөнөхийг цээрлэдэг. Бас бэлгийн үсний дээд зах дахь улаан с...
Даран барин ба хуруу дарлага
- Get link
- X
- Other Apps
Бариа дарлага бол хүн үүсэж бий болсон цагаас эхэлж хөгжсөн эртний эмчилгээ. Энэ эмчилгээ бие махбодийг сэргээж амьдрах эрмэлзлэлийг төрүүлдэг арга түлхүүр юм. Биеийн дотор болж байгаа биохимийн бүх явцын тэнцвэрийг олгож чаддагт даран барингийн мөн чанар оршдог байна. - Алган дотроо хушганы 2 яс /шагай, бөмбөлөг/ өнхрүүлэх нь судас хатуурахаас сэргийлдэг. - Уураа гаргахын тулд гараа угааж байгаа юм шиг байдлаар үрдэг. - Ходоодны хавдар шархнаас сэргийлэхийн тулд аюулхай дээрээ 2 гарын гурав гурван хуруугаар хоёр талаас нь зэрэг гурван хоромд гурван удаа өдөрт 3 удаа дарж байвал сайн. - Толгой дүүрч хүндрэн өвдөх үед гүрээнийхээ судсыг дагуулан 4 газар зөөлөн дардаг - Ядаргааг гаргахын тулд нурууны хоёр талын булчинд эрхий даран /эрхий хуруугаар/ хийдэг нэг дарахад гурван хормын хугацаагаар 5-6 удаа биеийн ...
Өвчин тусах илүү магадлалтай үе
- Get link
- X
- Other Apps
- Хаврын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт элэг цөсөнд өвчин нүүрлэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд ажил хийж зүдрэх, удаан хугацаагаар исгэлэн, тослог хоол идэх, морь малаас унах, архи дарс их хэрэглэх, даарч хөрөсөөс болгоомжилоорой. - Зуны гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт зүрх гэдсэнд өвчин орох магадлалтай учир зүрх гэдэсний хямралтай хүмүүс наранд халах, нойр алдах, хэт өлсөх, махан хоолоо ихдүүлэх, хоносон, удсан хоол идэх, хүйтэн нойтон газар суух, бороонд цухиулж жиндэхээс болгоомжилж яваарай. - Намрын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт уушиг дэлүүнд өвчин буух магадлал байдаг тул чанаргүй хоол унд хэрэглэх, даарч жиндэх, нойтон газар суух хэвтэхээс сэргийлж уушиг муу хүн айраг сайн хэрэглэ. - Өвлийн гурван сарын сар с...
ус эрдэнэ
- Get link
- X
- Other Apps
Булгийн ус амьд ус Бургилж байгаа амьд усыг ахмад үеийнхэн амьд ус хэмээн шүтэн хэрэглэж ундаасч цангах, ходоод өвдөх, шар хөөрөх зэрэг өвчнийг булгийн усаар засдаг. Өвөл ес эхэлснээс хойш өвөл хөлддөггүй ундармал булгийн уснаас 81 өдрийн өглөө бүр нэг аягыг ууж усан жилбэнгийн хорыг тайлж ходоодны бор шараа арилгадаг. Зуны адаг сарын сүүлч намрын эхэн сарын өдрүүдэд өглөө бүр булгийн хүйтэн усаар толгойгоо шавшвал цусны хөөрөлтөөс толгой өвдөх, тархины архаг үрэвслийг эдгээнэ. Хавар хүйтэн усанд жигнэгдэж өвчин олсон хүн цагаан сүүдэр бууснаас эхлэн 14 хоног булаг хийгээд харзны усаар биеэ угааж хаврын усны хорыг тайлдаг. Шүүдрийн ус рашаан Манай ард түмэн шүүдрийн усыг анагаах, хангах, дур бахыг төрүүлэх, сэтгэл сэргээх, шингэн тунгалаг, тодорхой амтгүй хөнгөн зэрэг найман зүйлийн эрдэм төгөлдөр рашаан хэмээн дээдлэн шүтэж иржээ. Шүүдрийн ус таван махбодийг тунгалагжуулж сэтгэл санааг тайвшруулах, нас уртасгадаг гэж эрхэмлэдэг. Ийм учраас ээжийн ачийг хариулахын ...
Идээ ундааны таван амт-түүний сайн муу тал
- Get link
- X
- Other Apps
Халуун амт: Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх нь зүгээр, хэтрүүлбэл хор ч болж мэднэ. Исгэлэн амт: Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах ходоод хямардаг. Ходоодны шүүс ихэдсэн, үе мөч, бөөрний ажиллагааны дутагдалтай хүмүүс ийм амттанд шунахын хэрэггүй биз. Гашуун амт: Гашуун амттан хөөрлийг намжааж шээс туух үйлчилгээ үзүүлдэг. өтгөн хатдаг хүн энэ амттаныг хэрэглэх шаардлагагүй. Хэрэгвэл зүрх тань дэлсэнэ. Толгой тань эргэнэ. Дотор муухайрч тавгүйтнэ. Чихэрлэг амт: Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа зэрлэг жимс их ач холбог...