Идээ ундааны таван амт-түүний сайн муу тал


Халуун амт:
Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх нь зүгээр, хэтрүүлбэл хор ч болж мэднэ.
Исгэлэн амт:
Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах ходоод хямардаг. Ходоодны шүүс ихэдсэн, үе мөч, бөөрний ажиллагааны дутагдалтай хүмүүс ийм амттанд шунахын хэрэггүй биз.
Гашуун амт:
Гашуун амттан хөөрлийг намжааж шээс туух үйлчилгээ үзүүлдэг. өтгөн хатдаг хүн энэ амттаныг хэрэглэх шаардлагагүй. Хэрэгвэл зүрх тань дэлсэнэ. Толгой тань эргэнэ. Дотор муухайрч тавгүйтнэ.
Чихэрлэг амт:
Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавируулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа зэрлэг жимс их ач холбогдолтой. Хэтрүүлэн хэрэглэвэл хэт таргална. Иймээс тарган болон чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглээд байх шаардлагагүй.
Шорвог амт:
Энэ амт хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй хэрэгтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж цусны даралтын хэмжээг алдагдуулдаг болно.

Comments

Popular posts from this blog

Өвчин тусах илүү магадлалтай үе

ус эрдэнэ