Өвчин тусах илүү магадлалтай үе



-       Хаврын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт элэг цөсөнд өвчин нүүрлэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд ажил хийж зүдрэх, удаан хугацаагаар исгэлэн, тослог хоол идэх, морь малаас унах, архи дарс их хэрэглэх, даарч хөрөсөөс болгоомжилоорой.
-       Зуны гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт зүрх гэдсэнд өвчин орох магадлалтай учир зүрх гэдэсний хямралтай хүмүүс наранд халах, нойр алдах, хэт өлсөх, махан хоолоо ихдүүлэх, хоносон, удсан хоол идэх, хүйтэн нойтон газар суух, бороонд цухиулж жиндэхээс болгоомжилж яваарай.
-       Намрын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт уушиг дэлүүнд өвчин буух магадлал байдаг тул чанаргүй хоол унд хэрэглэх, даарч жиндэх, нойтон газар суух хэвтэхээс сэргийлж уушиг муу хүн айраг сайн хэрэглэ.
-       Өвлийн гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт бөөр самсайн өвчин хөдлөх магадлал байдаг тул доод биеэ сайн дулаалан, хүнд юм өргөх, доргих, донслох, удаан зогсох, хүйтэн, нойтон газар суух, удаан олон дахин тачаах, архи уугаад даарах зэргээс болгоомжлох.
Харин өвөл, хавар, зун, намрын саруудын сүүлчийн 6 өдөр буюу нийт 72 хоногт ходоод өвчилж болзошгүй учир хоол ундаас тохируулж хэрэглэх нь зүйтэй.

Comments

Popular posts from this blog

ус эрдэнэ