Popular posts from this blog
Өвчин тусах илүү магадлалтай үе
- Хаврын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт элэг цөсөнд өвчин нүүрлэж болзошгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хүнд ажил хийж зүдрэх, удаан хугацаагаар исгэлэн, тослог хоол идэх, морь малаас унах, архи дарс их хэрэглэх, даарч хөрөсөөс болгоомжилоорой. - Зуны гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт зүрх гэдсэнд өвчин орох магадлалтай учир зүрх гэдэсний хямралтай хүмүүс наранд халах, нойр алдах, хэт өлсөх, махан хоолоо ихдүүлэх, хоносон, удсан хоол идэх, хүйтэн нойтон газар суух, бороонд цухиулж жиндэхээс болгоомжилж яваарай. - Намрын гурван сарын сар сарын эхний 24 хоног буюу нийт 72 хоногт уушиг дэлүүнд өвчин буух магадлал байдаг тул чанаргүй хоол унд хэрэглэх, даарч жиндэх, нойтон газар суух хэвтэхээс сэргийлж уушиг муу хүн айраг сайн хэрэглэ. - Өвлийн гурван сарын сар с...
ус эрдэнэ
Булгийн ус амьд ус Бургилж байгаа амьд усыг ахмад үеийнхэн амьд ус хэмээн шүтэн хэрэглэж ундаасч цангах, ходоод өвдөх, шар хөөрөх зэрэг өвчнийг булгийн усаар засдаг. Өвөл ес эхэлснээс хойш өвөл хөлддөггүй ундармал булгийн уснаас 81 өдрийн өглөө бүр нэг аягыг ууж усан жилбэнгийн хорыг тайлж ходоодны бор шараа арилгадаг. Зуны адаг сарын сүүлч намрын эхэн сарын өдрүүдэд өглөө бүр булгийн хүйтэн усаар толгойгоо шавшвал цусны хөөрөлтөөс толгой өвдөх, тархины архаг үрэвслийг эдгээнэ. Хавар хүйтэн усанд жигнэгдэж өвчин олсон хүн цагаан сүүдэр бууснаас эхлэн 14 хоног булаг хийгээд харзны усаар биеэ угааж хаврын усны хорыг тайлдаг. Шүүдрийн ус рашаан Манай ард түмэн шүүдрийн усыг анагаах, хангах, дур бахыг төрүүлэх, сэтгэл сэргээх, шингэн тунгалаг, тодорхой амтгүй хөнгөн зэрэг найман зүйлийн эрдэм төгөлдөр рашаан хэмээн дээдлэн шүтэж иржээ. Шүүдрийн ус таван махбодийг тунгалагжуулж сэтгэл санааг тайвшруулах, нас уртасгадаг гэж эрхэмлэдэг. Ийм учраас ээжийн ачийг хариулахын ...
Comments
Post a Comment